Өмнөд Европын зургаан улсад ойн түймэр дэгдэж, нөхцөл байдал хүндэрсээр байна. Түймэр гарч буй бүс нутгуудад Португал, Грек, Франц, Испани зэрэг улсууд багтаж байгаа юм.
Францын баруун өмнөд хэсэгт гарсан түймэр нь тус улсад зохион байгуулагдаж буй “Тур де Франс” дугуйн уралдаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байгааг албаныхан анхаарууллаа. Тодруулбал, түймрийн улмаас даваа гарагт болох уралдааны гурав дахь гараанд өөрчлөлт орох эсвэл нөлөөлөх эрсдэлтэй байна.
Одоогоор түймэр гарсан бүс нутгийн эрх баригчид нөхцөл байдлыг хяналтад авахаар ажиллаж байна.