Брюссель хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчид Европын Комисст хандан худалдааны хамгаалалтын арга хэрэгслээ өргөжүүлэхийг уриалжээ. Энэхүү алхам нь дэлхийн макро эдийн засгийн тэнцвэргүй байдлыг засах зорилготой бөгөөд үүнийг Хятадын үйлдвэрлэлийн хэт их хүчин чадал буюу “overcapacity”-тай холбоотой гэж үзэж байна.
Хэлэлцүүлгийн явцад химийн болон ногоон технологийн салбарт салбар дундын тариф тогтоох, бусад хязгаарлалт хийх механизм бүрдүүлэх асуудлуудыг авч үзэж байгаа ажээ. Өмнө нь Вашингтоны хэрэгжүүлж байсан “Section 301” тарифын бодлогыг шүүмжилж ирсэн Европ одоо ижил төстэй арга хэрэгслүүдийг ашиглах талаар судалж байна.