Өсвөр насныхны дундах тренд маш хурдацтай өөрчлөгддөг тул тэдэнд таалагдах бэлэг сонгох нь хялбар биш даваа болдог. Тэр дундаа TikTok болон контент бүтээгчдийн нөлөөнд буй энэ ертөнцийг миллениалууд ч тэр бүр гүйцэж ойлгоход бэрхшээлтэй байдаг байна.
Gen Z үеийн охид тодорхой цөөн тооны брэндүүдэд илүү үнэнч байж, өөрсдийн гэсэн өвөрмөц гоо зүйн хэв маягийг эрхэмлэдэг. Жишээлбэл, ердийн цагаан өнгийн чихэвчний оронд AirPods-ийг сонгох, эсвэл тренд болж буй усны савнуудын дунд Owala брэнд нь Stanley-г ардаа орхиж эхэлснийг мэдэхгүй байх нь бэлэг сонголтод алдаа гаргах эрсдэл дагуулдаг аж.
Тиймээс өсвөр насны охидод юу таалагддагийг мэдэхийн тулд TikTok дээр вирутал болж буй бүтээгдэхүүнүүдийг ажиглаж, ахлах сургуулийн сурагчдын сонирхсон зүйлсийг нэгтгэн 2026 оны 35 гаруй өвөрмөц бэлгийн санааг эмхэтгэжээ. Эдгээр нь төрсөн өдөр, баяр ёслол, ахлах сургуулийн төгсөлт гэх мэт ямар ч үйл явдалд тохирох сонголтууд юм.