Бидний ихэнх нь ажлын өдрийн турш ширээний ард удаан хугацаагаар сууж ажилладаг. BBC Health-ийн мэдээлснээр, ийнхүү хөдөлгөөнгүй удаан суух нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, тодорхой хүндрэлүүд үүсгэх эрсдэлтэй байдаг ажээ.

Гэвч энэхүү суурин амьдралын хэв маягаас үүдэлтэй эрсдэлийг бууруулах боломжтой юм. Ажлынхаа дундуур таван минут алхах нь таныг илүү аз жаргалтай болгож, эрүүл мэндэд учирч болох сөрөг нөлөөг багасгахад тусалдаг байна.

Энэхүү энгийн дадал нь ажлын байрны стрессийг бууруулж, тав тухтай байдлыг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй болохыг тус мэдээлэлд онцолжээ.