Бизнесийн салбарт ажилчдын бүтээмж буурах нь удирдлагуудын хувьд хамгийн том сорилтуудын нэг байдаг. Ихэнх удирдлагууд энэ асуудлыг тухайн хүн өөрийн албан тушаалдаа тохирохгүй байгаатай холбон тайлбарлаж, шинэ хүн хайх эсвэл халаа сэлгээ хийх талаар боддог. Гэвч Entrepreneur сэтгүүлийн мэдээлснээр, ихэнх тохиолдолд энэ нь харилцааны асуудал байдаг байна.
Ажилтан ажлаа сайн хийхгүй байгаа тохиолдолд шууд дүгнэлт хийхийн оронд, та тэдэнд ажлаа гүйцэтгэхэд шаардлагатай нөхцөл боломж, мэдээлэл, дэмжлэгийг бүрэн хангаж өгсөн эсэхээ эргэн харах хэрэгтэй. Хэрэв ажилтан ажлаа гүйцэтгэхэд шаардлагатай зүйлсээр дутагдаж байвал, энэ нь тэдний чадвар сул байгаагийн шинж биш, харин удирдлагын зүгээс харилцааны дутагдал гаргаж байгаагийн илрэл юм.
Ажлын байрны бүтээмжийг сайжруулахын тулд харилцааг засах 3 дадал чухал болохыг уг нийтлэлд онцолжээ. Эдгээр дадлыг хэвшүүлснээр удирдлагууд багийнхаа нөөц бололцоог бүрэн ашиглах боломжтой болно. Ажилчдаа зөв хүн мөн эсэхийг шүүхээс өмнө, тэдэнд ажлаа хийхэд нь шаардлагатай бүх зүйлийг өгсөн эсэхээ нягтлах нь бүтээмжийн асуудлыг шийдвэрлэх эхний алхам юм.