Санхүүгийн салбарын алдартай блог болох Financial Samurai саяхан АНУ-ын өрхүүдийн амьдралын өртөг болон санхүүгийн байдлын талаар сонирхолтой жишээг хуваалцлаа. Тус блог Сан-Франциско хотод амьдардаг, жилд 408,000 долларын орлоготой дөрвөн ам бүлтэй гэр бүлийн төсвийн загварыг олон нийтэд дэлгэсэн байна.

Энэхүү төсвийн загвар нь тухайн гэр бүлийн бодит амьдрал эсвэл зөвлөмж биш, харин гуравдагч этгээдийн судалгаагаар тус хотод "тав тухтай" амьдрахад шаардлагатай гэж үздэг орлогын хэмжээг харуулсан жишээ юм. Сан-Франциско зэрэг өндөр өртөгтэй хотуудад зургаан оронтой тоогоор хэмжигдэх өндөр орлоготой байсан ч татвар, орон байрны төлбөр болон бусад зайлшгүй зардлуудын улмаас мөнгө хэрхэн хурдан зарцуулагддаг болохыг энэхүү тооцоолол харуулж байна.

Financial Samurai-ийн зүгээс америкчууд бодит байдал дээр илүү баян, аз жаргалтай, эрүүл амьдарч байгааг онцлон тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч өндөр орлоготой өрхүүдийн хувьд ч санхүүгийн хувьд тав тухтай байдлыг хадгалах нь сорилт болсоор байгааг уг жишээгээр дамжуулан тайлбарласан байна.