2000-аад оны үеийн алдарт Zoo Tycoon цувралын залгамжлагч болох Planet Zoo тоглоом 2019 онд анх худалдаанд гарч байснаас хойш бараг долоон жил өнгөрчээ. Тэгвэл уг тоглоомын дараагийн анги болох Planet Zoo 2 тун удахгүй гарах гэж буй талаар мэдээллүүд гарч эхэллээ.

Шинэ анги нь өмнөхөөсөө илүү нарийвчлалтай амьтад болон орчны дүрслэлтэй байх бөгөөд тоглогчид амьтны хүрээлэнгээ анхнаас нь эхлэн өөрсдийн хүссэнээр бүрэн өөрчилж, бүтээн байгуулах боломжтой аж.

Тоглоомын талаарх мэдээллүүдэд түүний нээлтийн хугацаа, хувилбарууд (deluxe editions), нэмэгдэх шинэ амьтдын төрөл зүйлс болон бусад шинэлэг өөрчлөлтүүд багтаж байна.