АНУ-ын үүрэн холбооны томоохон операторуудын нэг болох T-Mobile “Black Friday”-н эртний урамшууллын хүрээнд энэ амралтын өдрүүдэд Apple iPhone 18 Pro загварын утсыг 100 хувь үнэгүй олгох хямдралыг зарлалаа. Уг төхөөрөмжийн үндсэн үнэ нь 1,199 ам.доллар юм.

Урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?

Хэрэглэгчид энэхүү урамшууллыг авахын тулд хоёр үндсэн сонголтоос сонгох боломжтой байна. Үүнд:

* Хуучин утас солихгүйгээр шилжих: Өөр операторын дугаараа хадгалан T-Mobile-ийн шаардлага хангасан T-Mix багц руу шилжин ирвэл утасны бүтэн зардлыг компани хариуцна.
* Ямар ч байдалтай хуучин утсаа өгөх: Одоогийн T-Mobile-ийн хэрэглэгчид эсвэл дугаараа шилжүүлэхгүйгээр шинэ дугаар нээж буй хүмүүс шаардлага хангасан утас (ямар ч нөхцөлд байж болно)-аа өгч, тохирох T-Mix багцад бүртгүүлснээр iPhone 18 Pro-г үнэгүй авах боломжтой.

Анхаарах ёстой нөхцөлүүд

T-Mobile нь тус утасны 1,199 ам.долларын хөнгөлөлтийг 36 сарын турш сар бүрийн төлбөрийн хөнгөлөлт (bill credits) хэлбэрээр олгоно. Хэрэв гурван жилийн хугацаа дуусахаас өмнө гэрээгээ цуцлах эсвэл дугаараа хаавал хөнгөлөлт шууд зогсох бөгөөд утасны үлдэгдэл төлбөрийг хэрэглэгч төлөх шаардлагатай болно.

Түүнчлэн утас үнэгүй хэдий ч захиалга хийх үед зарим төлбөрийг шууд төлөх шаардлагатай. Тухайлбал, утасны 1,199 ам.долларын үнийн дүнд ногдох орон нутгийн борлуулалтын албан татвар болон T-Mobile-ийн стандарт төхөөрөмж холболтын 35 ам.долларын хураамжийг урьдчилан төлөх ёстой ажээ.