АНУ-ын Холбооны нөөцийн банк (Фед)-ны хатуу бодлогын мэдэгдлүүд 2022 оныхтой адил түвшинд хүрсэн бөгөөд одоо "бодлогын хатуурал дээд цэгтээ дөхөж байж магадгүй" хэмээн шинжээч Андре Драгош үзэж байна.

Түүний тайлбарласнаар, 2 ба 10 жилийн хугацаатай бондын өгөөжийн зөрүү (2s10s spread) одоогоор 30 суурь нэгжээс доогуур байгаа аж. Хэрэв ирэх 12 дугаар сард хүүг 50 суурь нэгжээр өсгөвөл өгөөжийн муруй урвуу хэлбэрт (yield curve inversion) шилжиж, эдийн засгийн уналт буюу рецессийн тухай яриаг дахин сэргээж болзошгүй байна.

Ийм төрлийн өгөөжийн урвуу муруй үүссэний дараа ихэвчлэн Төв банк бодлогын хүүгээ түр зогсоож, улмаар бууруулах алхам хийдэг гэдгийг тэрбээр санууллаа. Мөн өмнө нь макро эдийн засагт ийм дээд хэмжээний хатуу бодлого хүрэх тоолонд Биткойны ханш ч мөн ёроолдоо хүрч байсан болохыг Андре Драгош дурджээ.

Тэрбээр өнөөгийн нөхцөл байдалд Биткойны үнэлгээ маш хямд буюу "fire sale" түвшинд хүрээд байгааг тэмдэглэсэн байна.