Олон улсын зах зээлд газрын тосны үнэ өсөлттэй байна. Энэхүү өөрчлөлт нь АНУ болон Ираны хооронд Ормузын хоолой орчимд үргэлжилж буй харилцан дайралтуудтай шууд холбоотой гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Амралтын өдрүүдэд хоёр улсын хоорондох мөргөлдөөний шинэ давалгаа үүссэний улмаас газрын тосны үнэ өсөж, харин АНУ-ын хувьцааны ирээдүйн ханш (stock-index futures) бууралттай байна. Одоогоор талуудын хоорондох сөргөлдөөн үргэлжилсэн хэвээр байгаа нь дэлхийн санхүүгийн зах зээлд тодорхойгүй байдлыг бий болгоод байна.
Хөрөнгө оруулагчид болон шинжээчид уг нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд геополитикийн энэхүү хурцадмал байдал нь зах зээлийн чиг хандлагад үргэлжлүүлэн нөлөөлөх төлөвтэй байна.