Өдөр бүр эрчимтэй өсөж буй инфляц нь хүмүүсийн хуримтлалын үнэ цэнийг бууруулж, далд татвар шиг нөлөөлж байна.
Үүний зэрэгцээ засгийн газрын бонд болон хадгаламжийн данс зэрэг уламжлалт санхүүгийн хэрэгслүүд сөрөг өгөөж үзүүлэх нь улам бүр нэмэгдэж байгаа юм.
Эдийн засгийн тогтворгүй, түгшүүртэй цаг үед хөрөнгө оруулагчид өөрсдийн мөнгө, хөрөнгийг найдвартай хамгаалах арга замыг эрэлхийлж байна. Ийм нөхцөлд алт нь тэтгэврийн хуримтлалыг эрсдэлээс хамгаалах боломжтой хэрэгсэл болж байгаа талаар Money Under 30 онцолжээ.