АНУ болон Ираны хоорондын геополитикийн хурцадмал байдал дахин нэмэгдэж байгаа нь дэлхийн зах зээлд нөлөө үзүүлж эхэллээ. Энэхүү нөхцөл байдлын улмаас газрын тосны үнэ гурав дахь өдрөө дараалан өсөлттэй байна.

Үүний эсрэгээр, үнэт металлын зах зээлд алтны ханш дөрөв дэх өдрөө дараалан буурчээ. Хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байдаг криптовалютын зах зээлийн хувьд Биткойн болон этер буюу Этериум (Ethereum) нь харьцангуй тогтвортой байдлыг хадгалж байна. Тодруулбал, Биткойны ханш энэ долоо хоногт 1.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.