АНУ-ын эрх баригчид гадаадад үйлдвэрлэсэн робот төхөөрөмжүүд болон цахилгаан хувиргагч (power inverters)-ийн эсрэг шинэ хязгаарлалт тогтоохоор болжээ. Үүнд алдартай Roomba зэрэг гэр ахуйн робот тоос сорогчдын ирээдүйн загварууд ч багтаж байна.
Энэхүү шийдвэр нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлын байгууллагуудын анхааруулгатай холбоотой юм. Тус байгууллагууд гадаадад үйлдвэрлэгдсэн, сүлжээнд холбогддог эдгээр төхөөрөмжүүд нь кибер аюулгүй байдлын эрсдэл дагуулахаас гадна нийлүүлэлтийн сүлжээнд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзжээ.
Шинэ журмын дагуу гадаадад үйлдвэрлэсэн эдгээр технологийн бүтээгдэхүүнүүд нь АНУ-ын Харилцаа холбооны хорооны (FCC) албан ёсны зөвшөөрлийг авахад хүндрэлтэй болох юм. Ингэснээр АНУ-ын зах зээлд нийлүүлэгдэх гадаадын робот төхөөрөмжүүдийн ирээдүйн загваруудад албан ёсны хориг тавигдах нөхцөл бүрдэж байна.