АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд гэнэтийн өөрчлөлт гарч, 7 дугаар сард 23,000 ажлын байр цомхотгогдсон байна. Энэхүү мэдээлэл нь АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн сангийн ирэх 9 дүгээр сард хэрэгжүүлэх мөнгөний бодлогод тодорхойгүй байдлыг үүсгэлээ.

Зах зээлийн шинжээчдийн үзэж байгаагаар, ажлын байрны тоо буурсан нь Холбооны нөөцийн санг бодлогын хүүг өсгөх эсэх шийдвэртээ эргэлзэхэд хүргэж байна. Одоогийн байдлаар тус сангийн хурлаар бодлогын хүүг өсгөх магадлал 50 хувиас доош буураад байгаа юм.

Холбооны нөөцийн сан нь инфляцыг хянахын тулд бодлогын хүүг өсгөх эсэхээ хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал болон эдийн засгийн бусад үзүүлэлтүүд дээр үндэслэн шийдвэрлэдэг. Ажлын байрны энэхүү бууралт нь эдийн засгийн өсөлтийн хурдад нөлөөлж болзошгүй байгаа тул хөрөнгө оруулагчид болон санхүүгийн зах зээлийн оролцогчид ирэх сард болох шийдвэрийг анхааралтай ажиглаж байна.