АНУ-ын Атланта орчмын оршин суугч Кассандра Барсдейл өөрт нь тохиолдсон эмнэлгийн ноцтой алдааны улмаас Kaiser Permanente байгууллагыг шүүхэд өгчээ. Тэрээр өөрийг нь хорт хавдартай гэж буруу оношилсны улмаас шаардлагагүй мэс засалд орсон гэж үзэж байна.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсанаар, өөр нэгэн өвчтөний эдийн шинжилгээний дээжийг Кассандра Барсдейлийн нэр дээр андуурч бүртгэснээс болж ийм явдал гарчээ. Энэхүү андуурал нь тухайн үед 43 настай байсан Барсдейлийг тавдугаар сарын 15-ны өдөр умайн хүзүүг бүрэн авахуулах мэс засалд ороход хүргэсэн байна.
Барсдейл болон түүний өмгөөлөгчид энэхүү алдааны улмаас тэрээр олон сарын турш бие махбод болон сэтгэл санааны хүнд өвдөлтийг мэдэрсэн хэмээн мэдэгдэж, мягмар гарагт шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.