АНУ-д гэдэсний халдварт өвчин болох циклоспориазис (cyclosporiasis) өвчний тохиолдол эрс нэмэгдэж байгаа талаар тус улсын холбооны эрүүл мэндийн байгууллагууд мэдээлэв.

Одоогоор тус улсын 31 муж даяар халдварын тохиолдол илрээд байгаа юм. Энэхүү өвчин нь хүний эрүүл мэндэд нөлөөлж, суулгалт болон дотор муухайрах шинж тэмдгүүдийг үүсгэдэг байна.

Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд уг халдвар юунаас үүдэлтэй, халдварын эх үүсвэр нь юу болохыг тогтоохоор нарийвчилсан мөрдлөг явуулж байна. Одоогоор халдварын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд холбогдох албаныхан нөхцөл байдлыг үргэлжлүүлэн хянаж байна.