АНУ-д бямба гаргийн өглөө эрт хуурай газарт хүрсэн «Исаиас» (Isaias) хар салхины улмаас дөрвөн хүн амиа алдаж, олон зуун мянган хэрэглэгч тог цахилгаангүй болжээ. Байгалийн гамшгийн хүч аажмаар суларч, халуун орны дараах циклон болон хувирсан байна.

Орон нутгийн эрх баригчид болон цахилгаан эрчим хүчний хяналтын байгууллагуудын мэдээлснээр Флорида, Алабама, Жоржиа болон Миссисипи мужийн нийт 670,000 орчим иргэн одоогоор цахилгаангүй хэвээр байна. Амиа алдсан тохиолдлуудын хоёр нь байшин дээр мод унаснаас үүдэлтэй болохыг орон нутгийн хэвлэл мэдээлэл болон албаны эх сурвалжууд дурджээ.

Түүнчлэн хар салхи эх газарт буусны дараахан Флорида мужийн эрх баригчдад эрэн хайх, аврах ажиллагааны хүсэлт ирээгүй нь хохирлын хэмжээ хязгаарлагдмал байсныг харуулсан дохио болсон байна.