Оросын хоригт орсон тэрбумтан Владимир Потанин Их Британийн түүхэн дэх хамгийн том гэр бүл цуцлалтын шүүх хуралд Москвагаас дүрс бичлэгээр холбогдож, хоёр өдрийн турш мэдүүлэг өгч дуусгасан байна.

Түүний Орост төрсөн, Их Британийн иргэншилтэй хуучин эхнэр Наталья Потанина түүний ойролцоогоор 30 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөөс тодорхой хувийг авахаар шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа юм.

Энэхүү маргаан нь 2018 оноос хойш тус улсын иргэний хэргийн шүүхээр хэлэлцэгдэж байгаа бөгөөд Их Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг ихээхэн татаж байна.