АНУ-ын Нью-Йорк хотод Сикхийн салан тусгаарлагчийн аминд хүрэхээр төлөвлөсөн хэрэгт буруутгагдсан Энэтхэгийн иргэнд шүүхээс 19 гаруй жилийн хорих ял оноожээ.
Өдгөө 55 настай Нихил Гупта нь Энэтхэгийн засгийн газрын дэмжлэгтэйгээр тус аллагыг зохион байгуулахаар завдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд АНУ-ын дүүргийн шүүгч Виктор Марреро түүнд 235 сарын хорих ял оноосон байна.
Гупта өнгөрсөн хоёрдугаар сард хүн хөлслөн аминд хүрэхийг завдсан, хүн хөлслөн аминд хүрэх хуйвалдаан зохион байгуулсан болон мөнгө угаах хуйвалдаанд оролцсон гэм буруугаа хүлээсэн байжээ.
АНУ болон Канадын эрх баригчдын мэдээлснээр энэхүү хэрэг нь Энэтхэгийн тэрс үзэлтнүүдийг онилсон илүү өргөн хүрээний ажиллагаатай холбоотой аж.