Технологийн салбарын нөлөө бүхий Wired сэтгүүл 2026 оны байдлаар АНУ-ын зах зээлд албан ёсоор худалдаалагддаггүй ч анхаарал татахуйц шилдэг ухаалаг гар утаснуудын жагсаалтыг танилцууллаа.
Технологи сонирхогчид болон хэрэглэгчдийн дунд түгээмэл тохиолддог "шинэ бүтээгдэхүүнээс хоцрох вий" гэсэн түгшүүр буюу FOMO (Fear Of Missing Out)-г бууруулах зорилгоор тус сэтгүүл уг жагсаалтыг бэлтгэсэн байна. Жагсаалтад багтсан утаснууд нь АНУ-д худалдаанд гараагүй ч Их Британи болон Европын зах зээл дээр хэрэглэгчдэд нээлттэй байгаа юм.
Эдгээр төхөөрөмжүүд нь зөвхөн тухайн бүс нутгийн хэрэглэгчдэд зориулагдсан онцлогтой бөгөөд дэлхийн бусад зах зээлд өрсөлдөхүйц үзүүлэлтүүдийг агуулж байгааг Wired онцолжээ. Хэрэв та олон улсын технологийн чиг хандлагыг сонирхдог бол эдгээр 7 шилдэг ухаалаг утас нь таны анхаарлыг татах нь дамжиггүй.