АНУ болон Ираны хооронд үүссэн зөрчил хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа нь дэлхийн зах зээлд тогтворгүй байдлыг авчирлаа. Энэхүү нөхцөл байдлын улмаас газрын тосны үнэ буурч, хөрөнгө оруулалтын орчин эрсдэлтэй хэвээр байна.
Үүнтэй зэрэгцэн криптовалютын зах зээлд ч сөрөг нөлөө ажиглагдаж эхэллээ. АНУ-ын спот биткоин ETF-үүд лхагва гарагт нийт 84 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна. Ингэснээр гурван өдрийн турш үргэлжилсэн, нийт 509 сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан эерэг урсгал ийнхүү зогслоо.