Ойрхи Дорнодын бүс нутагт нөхцөл байдал хурцадмал хэвээр байна. АНУ-ын зүгээс Ормузын хоолойг нээлттэй хэвээр байгааг албан ёсоор мэдэгдлээ. Энэхүү мэдэгдэл нь Ираны зэвсэгт хүчнийхэн тус хоолойг хаасан гэх мэдээллийг гаргасны дараа гарч ирсэн юм.
Үүний зэрэгцээ Ираны талаас бүс нутаг дахь АНУ-ын баазууд болон холбоотнууд руу чиглэсэн өргөн хүрээтэй халдлагуудыг эхлүүлээд байна. Хариуд нь АНУ-ын зэвсэгт хүчин Ираны эсрэг цохилт өгч, хоёр тал харилцан зэвсэгт ажиллагаа явуулж эхэллээ.
Ормузын хоолой нь дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтэд чухал ач холбогдолтой бүс нутаг бөгөөд одоогоор талуудын хооронд үргэлжилж буй мөргөлдөөний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон үр дүн тодорхойгүй байна.