АНУ-ын Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын гишүүд криптовалютын зах зээлийн бүтцийг зохицуулах илүү өргөн хүрээний хуулийн төслийг хэлэлцэж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Сэтгүүлч Элеонор Терреттийн 11 дүгээр сарын 4-нд нийтэлснээр, уг хуулийн төсөл нь Төлөөлөгчдийн танхимын гишүүн Максин Уотерсын өмнө нь гаргаж байсан хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах саналд хэсэгчлэн суурилжээ.

Эдгээр саналуудад Үнэт цаас, биржийн хорооны буюу SEC-ийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, харин CFTC-ийн оролцоог бууруулах, түүнчлэн төрийн ёс зүйн хязгаарлалтыг чангатгах зэрэг асуудлууд багтсан талаар дурдсан байна. Уг хэлэлцүүлэг нь CLARITY Act хуулийн төсөл бүтэлгүйтсэний дараа яригдаж эхэлжээ.