АНУ-ын Батлан хамгаалах яам буюу Пентагон өөрийн армийн зэвсэглэлд шинэ төрлийн зэвсэг нэмэх томоохон алхам хийхээр зэхэж байна. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд "Enduring High Energy Lasers" буюу өндөр хүчин чадалтай лазер зэвсгийг армийн албан ёсны зэвсэглэлд оруулах анхны гэрээг байгуулахаар төлөвлөж байгаа юм.
Энэхүү шийдвэр нь дэлхий дахинд дрон буюу нисгэгчгүй онгоцны аюул заналхийлэл улам бүр нэмэгдэж байгаатай холбоотой ажээ. Орчин үеийн зэвсэгт мөргөлдөөн болон хамгаалалтын салбарт дрон нь томоохон сорилт болж байгаа тул АНУ-ын арми чиглүүлэгч энерги бүхий зэвсгийг өөрийн зэвсэглэлдээ нэгтгэхээр ийнхүү ажиллаж байна.
Пентагоны зүгээс уг лазер зэвсгийн технологийг армийнхаа нэмэлт хэрэгсэл болгон албан ёсоор баталгаажуулах гэж байгаа нь анхны тохиолдол болж байгаа юм. Одоогоор талууд энэхүү түүхэн гэрээг байгуулахад бэлэн болоод байгаа бөгөөд энэ нь АНУ-ын цэргийн хүчин чадлыг технологийн хувьд шинэ шатанд гаргах чухал алхам болох юм.