АНУ-ын нийт өрхийн хөрөнгийн 15 хувийг тус улсын 137,000 өрх эзэмшиж байна. Эдгээр тэргүүн эгнээний 0.1 хувийг бүрдүүлдэг өрхүүдийн дундаж хөрөнгө ойролцоогоор 200 сая ам.долларт хүрчээ.

The Wall Street Journal-ий мэдээлснээр, энэхүү чинээлэг бүлгийн хөрөнгө зөвхөн энэ арван жилд бараг 15 их наяд ам.доллароор өссөн байна.

Баячууд урьдын адил улам баяжсаар байгаа хэдий ч сайн мэдээ нь бусад бүх хүмүүсийн хөрөнгө чинээ ч мөн адил өсөж байгаа явдал юм. Түүнчлэн Оуэн Зидар (Owen Zidar), Эрик Цвик (Eric Zwick) нарын судалгаагаар үүнээс ч том бүлэг өрхүүд байгааг харуулжээ.