АНУ-ын эрүүл мэндийн байгууллагууд тус улсын дунд бүсийн мужуудад циклоспора хэмээх халдварт өвчин тархаж байгааг анхаарууллаа. Одоогоор Мичиган мужид л гэхэд 1,250 тохиолдол бүртгэгдээд байна.

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC)-ийн мэдээллээр, тус халдвар нь зөвхөн нэг бүс нутгаар хязгаарлагдахгүйгээр нийт 17 мужид тархсан болох нь хяналтын явцад тогтоогджээ.

Халдвар хэрхэн, ямар эх үүсвэрээс дамжиж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Үүнтэй холбогдуулан CDC-ээс халдварын эх үүсвэрийг олж тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа юм.