АНУ-ын Кибер аюулгүй байдал, дэд бүтцийн аюулгүй байдлын агентлаг буюу CISA нь өөрийн үйл ажиллагааны явцад гарсан кибер аюулгүй байдлын зөрчлийг шийдвэрлэхдээ тухайн үйл явдал өрнөж байх үед л хариу арга хэмжээний төлөвлөгөөгөө боловсруулахад хүрсэн байна.

Энэхүү асуудал нь тус агентлагтай хамтран ажилладаг гэрээт ажилтны үйлдэлтэй холбоотой аж. Тодруулбал, тухайн ажилтан GitHub платформ дээрх олон нийтэд нээлттэй санд олон тооны нууц үгсийг санамсаргүйгээр байршуулснаар аюулгүй байдлын эрсдэл үүсчээ.

Кибер аюулгүй байдлын чиглэлээр дагнан ажилладаг сэтгүүлч Брайан Кребсийн мэдээлснээр, энэ оны тавдугаар сард GitGuardian кибер аюулгүй байдлын фирмийн судлаач дээрх зөрчлийг илрүүлж, түүнд мэдэгдсэн байна. Ингэснээр асуудал олон нийтийн анхааралд оржээ. CISA нь кибер халдлага болон мэдээллийн аюулгүй байдлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй төрийн байгууллага хэдий ч, тус агентлаг өөрөө ийм төрлийн эрсдэлтэй нөхцөл байдалтай тулгарах үедээ хариу арга хэмжээний төлөвлөгөөгөө явц дунд нь бүтээн байгуулахаас өөр аргагүй болсон байна.