АНУ-ын Пенсильвани муж улсын Эри хотод нэгэн гэр бүлийн хүрээнд аймшигт зэвсэгт халдлага гарч, нийт 9 хүн амиа алдсан талаар албаны эх сурвалжууд Бямба гарагт мэдээллээ.
Эри хотын Цагдаагийн газрын дарга Рик Лорагийн мэдээлснээр 45 настай эрэгтэй өөрийн гэртээ байсан жирэмсэн эмэгтэй, хүүхдүүд болон бусад төрөл саднаа буудан хөнөөгөөд, дараа нь өөрийнхөө амийг бүрэлгэсэн байна. Халдлага үйлдэгч нь амиа алдсан хохирогчдын долоотой нь садан төрлийн холбоотой байсан бөгөөд найм дахь хохирогч нь жирэмсэн эмэгтэйн найз байжээ.
Мөрдөн шалгах явцад олж авсан дүрс болон дууны бичлэгээс үзэхэд байшин дотроос буун дуу битүү сонсогдож байсан бөгөөд уг үйл явдлын өмнөхөн хоёр хүн маш их сандарч, тэвдсэн байдалтай байсан нь тогтоогдсон байна.