АНУ-ын Тагнуулын төв газар (CIA)-ын нууцлалгүй систем кибер халдлагад өртсөн тухай уг явдлын талаар мэдээлэл бүхий эх сурвалж Associated Press агентлагт нэрээ нууцлан ярьжээ.

Энэхүү халдлагад нууц зэрэглэлийн ямар нэгэн мэдээлэл өртөөгүй бөгөөд үүссэн асуудлыг бүрэн шийдвэрлэж, арилгасан болохыг уг асуудлаар албан ёсоор мэдэгдэл хийх эрхгүй тул нэрээ нууцалсан тухайн эх сурвалж тодотгосон байна.

Халдлагад өртсөн систем нь нээлттэй эх сурвалжийн тагнуулын мэдээлэл буюу олон нийтэд нээлттэй байгаа мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийхэд ашиглагддаг байжээ.