АНУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан шинэ мэдээллээр, тус улсын төрийн албан хаагчид өөрсдийн албаны зориулалттай гар утас болон төхөөрөмжүүд дээрээ TikTok аппликейшнийг дахин татаж авах боломжтой болсон байна.
Өмнө нь хязгаарлалттай байсан уг аппликейшнийг ийнхүү ашиглах зөвшөөрлийг албан ёсоор олгосноор төрийн албан хаагчид ажлын төхөөрөмж дээрээ уг платформыг суулгаж, ашиглах эрхтэй боллоо. Энэхүү шийдвэр нь АНУ-ын Хууль зүйн яамны байр суурийг илэрхийлж байгаа бөгөөд одоогоор энэ талаарх нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.