АНУ-ын нийт улсын өрийн хэмжээ түүхэнд анх удаа 40 их наяд ам.долларын босгыг давж, санхүүгийн хүндрэл буюу "мөхлийн тойрог" үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж эхэллээ.
АНУ-ын Сангийн яамнаас лхагва гарагт нийтэлсэн тайланд дурдсанаар, мягмар гарагийн ажлын өдрийн хаалтын байдлаар тус улсын өрийн үлдэгдэл 40.05 их наяд ам.долларт хүрсэн байна.
Энэхүү өрийн хэмжээ нь сүүлийн таван жил хүрэхгүй хугацаанд гуравны нэгээр нэмэгдсэн үзүүлэлт юм. АНУ-ын нийт өр 30 их наяд ам.долларын босгыг саяхан буюу 2022 оны нэгдүгээр сард л давж байсан билээ. Гэвч энэхүү өсөлтөд төгсгөл харагдахгүй байгаа бөгөөд Америкийн хууль тогтоогчид түүхэн өндөр түвшинд хүрсэн төсвийн алдагдлыг шийдвэрлэх уриалгыг төдийлөн харгалзахгүй байгаагаас өр ийнхүү хурдацтай өссөөр байна.