АНУ-ын хэрэглэгчдийн итгэлийн индексийн 1950-иад оны эхэн үеэс хойших урт хугацааны судалгааны үзүүлэлтийг харахад одоогийн итгэл үнэмшил түүхэн дэх хэд хэдэн томоохон хямралт үеүдийнхээс ч доогуур түвшинд хүрээд байна.

Энэхүү үзүүлэлт нь 2022 оны 9 хувийн инфляц болон Ковид цар тахлын үеэс ч бага байгаа юм. Түүнчлэн орон сууцны хөөс хагарсан 2008 оны санхүүгийн хямралын үеийнхээс доогуур түвшинд очжээ.

Үүнээс гадна тус индекс 1980-аад оны эхэн үеийн 15 хувийн инфляц, моргейжийн 18 хувийн хүүтэй байсан үеэс (гурван жилийн хугацаанд хоёр ч удаагийн рецессээр төгссөн) болон 1970-аад оны стагфляц, эрчим хүч ба инфляцын цочрол, түүнчлэн Вьетнамын дайны үеийнхээс ч бага үзүүлэлттэй байгааг мэдээлжээ.