АНУ-ын Батлан хамгаалах яам буюу Пентагон санхүүгийн хүндрэлтэй нүүр тулж болзошгүй талаар мэдээлэл гарлаа. NBC News агентлагийн эх сурвалжуудын мэдээлснээр, хэрэв АНУ-ын Конгресс цэргийн салбарт шаардлагатай нэмэлт хөрөнгийг олгохгүй бол тус улсын зэвсэгт хүчин томоохон хязгаарлалтууд хийхэд хүрч болзошгүй байна.

Тодруулбал, санхүүжилт дутагдсанаас үүдэн цэргийн нисэх онгоцуудыг зогсоох болон цэргийн сургуулилалтуудыг цуцлах зэрэг арга хэмжээг авахаас өөр аргагүй болохыг эх сурвалжууд онцолжээ. Пентагоны зүгээс санхүүгийн нөөц дуусч байгааг ийнхүү анхааруулж байна.

Одоогоор АНУ-ын хууль тогтоох байгууллага болон Батлан хамгаалах яамны хооронд төсөв санхүүгийн асуудлаар шийдвэрлэгдээгүй нөхцөл байдал үргэлжилж байгаа бөгөөд энэ нь тус улсын цэргийн бэлэн байдалд нөлөөлөх эрсдэлтэй байна.