ОХУ-ын төрийн статистикийн алба болох Росстат-аас хакерууд хулгайлсан гэх өгөгдөлд тус улсын амиа алдсан цэргийн тоо 500,000 дөхөж буйг харуулсан байж болзошгүй талаар Оросын хэд хэдэн хэвлэл болон Германы Der Spiegel сэтгүүл Даваа гарагт мэдээллээ.
Эдгээр хэвлэл мэдээллийн байгууллагууд уг мэдээллийн санд нэвтрэх эрх олж авснаа мэдэгдсэн байна. Тус өгөгдлийг Росстат агентлаг руу халдлага хийсэн Cyberpartisans болон Silent Crow хэмээх хакерын бүлгүүд авсан гэж мэдээлжээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар эдгээр хакерын бүлгүүд нь Беларусийн сөрөг хүчин эсвэл Украиныг дэмжигч бүлэглэлүүдтэй ойр холбоотой байдаг аж.