АНУ-ын Холбооны нөөцийн банк (Federal Reserve)-аас гурван жилд нэг удаа зохион байгуулдаг Хэрэглэгчдийн санхүүгийн судалгаа (Survey of Consumer Finances)-ны хамгийн сүүлийн үеийн тайлан хэдэн долоо хоногийн өмнө нийтлэгдлээ. Эдийн засаг болон санхүү сонирхогчдын хувьд уг судалгаа нь спортын Олимп, ДАШТ-тэй адил томоохон хэмжээний үйл явдалд тооцогддог байна.

Энэхүү шинэ тайланд Америкийн өрхүүдийн санхүүгийн чиг хандлагын талаарх мэдээллийг багтаажээ. Судалгаанаас онцолсон гол үзүүлэлтүүдийн нэг нь өрхийн медиан орлого юм. Санхүүгийн их хямралаас гарах үеийн уналт ихээхэн хүндрэлтэй байсныг уг медиан орлогын тоон мэдээлэл харуулж байна.