АНУ-ын холбооны өрийн хэмжээ сүүлийн 45 жилийн дотор 40 дахин өсөж, 1981 онд 1 их наяд ам.доллар байсан бол одоо 40 их наяд ам.долларыг даваад байна. Энэхүү санхүүгийн хүнд нөхцөл байдлыг татвар нэмэх эсвэл төсвийн зардлыг танах замаар шийдвэрлэнэ гэдэгт итгэхгүй байгаагаа Battery Finance компанийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Эндрю Хонс илэрхийлжээ.

Стратегийн биткойны нөөц ба BitBonds

Түүний үзэж буйгаар, улсын өрийг төлж барагдуулахад стратегийн биткойны нөөц бүрдүүлэх нь тус дөхөм болж магадгүй юм. Түүнчлэн АНУ-ын Сангийн яам BitBonds буюу биткойнд суурилсан бондыг туршилтаар гаргах хэрэгтэй гэсэн байр суурийг тэрээр дэвшүүлж байна.

Эндрю Хонс бондын зах зээлийн савалгаа, АНУ-ын төсвийн төлөв байдал болон дижитал зээлийн өсөлтийн талаар хөндсөн юм. Мөн үл хөдлөх хөрөнгийн салбарт тулгараад буй 2 их наяд ам.долларын дахин санхүүжилтийн асуудал болон биткойноор баталгаажсан үл хөдлөх хөрөнгийн зээлийн ирээдүйн талаар тайлбарлажээ.