Дэлхийн поп од Ариана Гранде өөрийн "Eternal Sunshine" аялан тоглолтын хүрээнд Брүүклинд тоглолт хийх үеэрээ шүтэн бишрэгчиддээ гэнэтийн бэлэг барилаа. Тэрээр пүрэв гарагт болсон тоглолтынхоо үеэр реппер Тай Долла Сайн-ыг тайзан дээр урьсан байна.
Ариана Гранде болон Тай Долла Сайн нар тайзан дээр гарч ирэн "Safety Net" дууг хамтран дуулжээ. Энэхүү үйл явдал нь тус тоглолтыг үзэж байсан үзэгчдийн хувьд гэнэтийн бэлэг болсон юм.