Австралийн электрон хөгжмийн алдарт The Avalanches хамтлаг дөрөв дэх бие даасан студийн цомгоо «No Bad Memories» нэртэйгээр Modular Recordings болон Universal-ээр дамжуулан цацлаа. Нийт 31 дуунаас бүрдсэн, 52 минутын урттай тус бүтээлд Karen O, Jamie xx, Rivers Cuomo, Barry Can’t Swim, John Glacier, Mike Patton зэрэг олон уран бүтээлч хамтран ажиллажээ.
Хамтлагийн зүгээс энэхүү төслөө зар сурталчилгаа, хүний ой санамж болон дурсамж хоорондын уялдаа холбоог судалсан ажил хэмээн тодорхойлсон байна. Тэд албан мэдэгдэлдээ, олон жилийн турш уран бүтээлийг нь шимтэн сонсож, дэмжиж ирсэн сонсогчиддоо талархал илэрхийлжээ.
Цомгийн нээлттэй зэрэгцэн Loaded Honey-тэй хамтарсан «I Give Everything I Have 2 U» дууны клипийг олон нийтэд хүргэсэн байна. Кино зураглаач Андрес Арочигийн Токио хотын Шибүяа дүүрэгт авсан тус дүрс бичлэгт Холливудын жүжигчин Хэйли Жоэл Осмент («The Sixth Sense» киноны од) гол дүрийг бүтээжээ.
Робби Чэйтер, Тони Ди Бласи, Энди Сзекере нараар ахлуулсан The Avalanches хамтлаг цаашид АНУ, Их Британи, Европ, Ази тивийн орнуудаар аялан тоглолт хийх бөгөөд 2027 оны эхээр Австралид аялан тоглохоор төлөвлөжээ.