Технологийн мэдээллийн Wired сайт олон улсын нислэгээр тасралтгүй зорчдог, нисэх онгоцны буудлын VIP танхимуудад цагийг ихээр өнгөрүүлдэг хүмүүст зориулсан 23 төрлийн бэлгийн жагсаалтыг танилцууллаа.
Энэхүү жагсаалт нь ялангуяа Delta Sky Club зэрэг нисэх онгоцны буудлын амралтын өрөөнүүдийг өөрийн гэр мэт ашигладаг, байнга нисдэг зорчигчдын хэрэгцээнд тулгуурлан бэлтгэгдсэн байна. Wired-ийн зүгээс эдгээр бүтээгдэхүүнийг аялагчдын тав тух болон хэрэгцээг хангахуйц сонголт хэмээн онцолжээ.