Тайландын нийслэл Бангкок хотын Чатучак дүүрэгт байрлах бааранд гарсан томоохон гал түймрийн улмаас 27 хүн амиа алдаж, 25 хүн хүнд бэртсэн гэж BBC мэдээллээ.
Гал сөнөөгчид хэргийн газарт хүрэлцэн ирэхэд баарны үйлчлүүлэгчид галаас зугтан гүйж байсан байна. Одоогоор галын шалтгаан болон бусад нөхцөл байдлын талаарх мэдээлэл тодорхойгүй байна.