Financial Samurai санхүүгийн платформд нийтлэгдсэн мэдээллээр, хэрэв та бусдаас илүү хурдан хөрөнгөжихийг хүсэж байвал дэлхийн хамгийн үнэтэй хотуудын нэгд амьдрах нь зүйтэй гэжээ.

Эдгээр хотууд өндөр өртөгтэй байдаг нь тодорхой шалтгаантай. Учир нь тэдгээр хотод дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниуд, чинээлэг хүмүүс, их хэмжээний капитал төвлөрч, хамгийн шилдэг их сургуулиуд байрладаг байна. Ийм орчинд амьдрах нь хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн хувьд өсөж дэвжих илүү сайн боломжийг бүрдүүлдэг ажээ.

Мэдээж хэрэг, ийм хотуудад өрсөлдөөн маш өндөр байдаг нь гарцаагүй. Гэсэн хэдий ч энэхүү өрсөлдөөнтэй орчин нь хүнийг илүү их амжилтад хүрэхэд түлхэц өгч, амьдралын илүү сонирхолтой туршлагыг өгдөг гэж үзэж байна. Өөрийн санхүүгийн чадамжид тохирсон хамгийн үнэтэй хотод амьдрах нь баялаг бүтээхэд тань туслах нэгэн алхам байж болох юм.