Дэлхийн зах зээл дээрх бензин болон түүхий тосны үнийн зөрүүг санхүүгийн салбарт “crack spread” хэмээн нэрлэдэг. Сүүлийн үед энэхүү зөрүү огцом нэмэгдсэн нь бензиний үнэ түүхий тосны үнээс илүү хурдтай өсөхөд хүргэж байна.

MarketWatch-ийн мэдээлснээр, газрын тос боловсруулах явцад үүсдэг энэхүү зөрүү нь зах зээлийн үнэд шууд нөлөөлдөг гол хүчин зүйл болоод байна. Түүхий тосны үнэ өсөхөөс илүүтэйгээр бензиний үнэ хурдацтай нэмэгдэж байгаа нь энэхүү “crack spread”-ийн өргөжилттэй шууд холбоотой юм.

Энэхүү үзэгдэл нь газрын тосны нэг торх буюу баррель түүхий тос болон түүнээс гарган авсан бензиний үнийн хоорондох ялгааг илэрхийлдэг бөгөөд энэ зөрүү ихсэх тусам эцсийн хэрэглэгчдэд хүрэх шатахууны үнэ улам бүр нэмэгддэг байна.