Бизнесийн орчинд үүссэн зөрчил, маргаан нь компанийн ирээдүйд ихээхэн нөлөө үзүүлдэг. Entrepreneur сэтгүүлд мэдээлснээр, ийм нөхцөл байдлыг зохицуулахдаа ямар арга барил ашиглаж байгаа нь тухайн маргаанд ялах эсэхээс ч илүү ач холбогдолтой байдаг ажээ.
Ихэнх тохиолдолд бизнесийн маргааныг шийдвэрлэх явцад гардаг хамгийн өндөр өртөгтэй алдаанууд нь хэт яаран шийдвэр гаргаснаас үүдэлтэй байдаг байна. Асуудлыг түргэн хугацаанд дуусгах гэсэн оролдлого нь нөхцөл байдлыг улам дордуулж, эргээд байгууллагад хохирол учруулах эрсдэлтэй гэдгийг онцолжээ.
Тиймээс бизнесийн өндөр эрсдэлтэй маргааныг шийдвэрлэхдээ яаралгүй хандах нь хамгийн чухал алхам юм. Маргааныг шийдвэрлэх арга барил нь тухайн асуудлын үр дүнгээс илүүтэйгээр бизнесийн харилцаа болон нэр хүндэд нөлөөлдөг тул зөв тактик боловсруулах нь нэн тэргүүний ажил болохыг зөвлөж байна.