Бизнес эрхлэгчид хоёр дахь салбараа нээхийг амжилтын дараагийн шат, өсөлтийн түүх гэж хардаг. Гэвч Entrepreneur сэтгүүлийн мэдээлснээр, энэ нь үнэн хэрэгтээ таны бизнесийн бүх сул талыг ил болгодог стресс тест юм. Хэрэв та бэлтгэлгүйгээр энэ алхмыг хийвэл нэг хүчирхэг бизнесээ хоёр сул дорой бизнес болгон хувиргах эрсдэлтэй.
Амжилттай өргөжин тэлж буй бизнес эрхлэгчид хоёр дахь салбараа өөрийнхөө үргэлжлэл гэж хардаггүй. Харин тэд үүнийг франчайз загвараар удирдаж, системтэйгээр ханддаг байна. Энэ нь үйл ажиллагааг илүү тогтвортой, хяналттай байлгахад тусалдаг аж.
Иймд бизнесээ өргөжүүлэх шийдвэр гаргахаасаа өмнө та заавал хариулах ёстой 7 асуулт байгааг мэргэжилтнүүд зөвлөж байна. Энэ нь таныг эрсдэлээс сэргийлж, бизнесийн сууриа бат бөх байлгахад туслах юм.