Дэлхийн зах зээл дэх хамгийн алдартай криптовалют болох Биткоины ирээдүйн үнийн талаар шинжээчид өөдрөг таамаг дэвшүүлсээр байна. Тодруулбал, шинжээчдийн зүгээс 2029 он гэхэд Биткоины үнэ 300,000-аас 500,000 ам. доллар хүртэл өсөх боломжтой гэсэн хүлээлтийг илэрхийлжээ.
Гэвч CoinDesk-ийн мэдээлснээр, энэхүү өөдрөг таамаглалын эсрэг байр суурьтай тоо баримтууд анхаарал татаж байна. Зах зээлийн гол үзүүлэлтүүд болон тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд, өмнөх жилүүдэд ажиглагдаж байсан Биткоины үнийн огцом өсөлтийн буюу "moonshot" гэж нэрлэгддэг эрин үе дуусгавар болсон байж болзошгүйг онцолжээ.
Ийнхүү шинжээчдийн таамаг болон бодит тоо баримтын хооронд зөрүү үүсээд байгаа нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна.