Дэлхийн тэргүүлэгч криптовалют болох Биткойны ханш сүүлийн үед өсөлтийн хандлагатай байна. Зургадугаар сарын байдлаар хэрэглээний үнийн өсөлт буюу инфляц сүүлийн зургаан жилийн хугацаанд байгаагүйгээр хамгийн ихээр саарсан нь зах зээлд эерэг хүлээлтийг үүсгээд байна.
Энэхүү эдийн засгийн өөрчлөлтийн нөлөөгөөр Биткойны үнэ 64 мянган ам.долларын түвшинд хүрч өслөө. Сүүлийн зургаан жилийн хугацаан дахь хамгийн том инфляцын сааралт нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байгаа хэдий ч крипто зах зээл бүрэн тогтворжсон гэж хэлэхэд эрт байна.
Хэдийгээр инфляцын үзүүлэлтүүд нааштай гарсан ч дэлхий дахинд өрнөж буй геополитикийн хурцадмал байдал крипто зах зээлийн үнэд сөргөөр нөлөөлсөөр байна. Энэхүү тодорхойгүй байдал нь крипто валютын ханшийн хөдөлгөөнд дарамт учруулж, үнийн өсөлтийг хязгаарлах хүчин зүйл болж байгаа юм.