АНУ-д инфляцын түвшин эргэн 4 орчим хувьд хүрч, Холбооны нөөцийн сан (Fed) бодлогын хүүгээ өсгөж байгаа энэ үед уг нөхцөл байдал нь баталгаатай, үнэ цэнтэй хөрөнгүүдэд одоогоор хүндээр тусаж байгааг шинжээч дурдлаа.

АНУ-ын судалгааны “The Heritage Foundation” байгууллагын ахлах эдийн засагч Питер Сент-Онж (Peter St. Onge) энэ талаар ярихдаа, цар тахал болон Ираны дайны дараа Вашингтон “инфляцад донтсон” хэмээн тодорхойлжээ. Түүний үзэж буйгаар хэрэв Төв банк инфляцын зорилтоо 3 хувь болгон нэмэгдүүлбэл энэ нь хадгаламж эзэмшигчид болон залуучуудад хамгийн хүндээр тусах юм.

Энэхүү бодлогын нөлөө нь богино хугацаандаа Биткойн болон алтны зах зээлд сөргөөр нөлөөлөх хэдий ч урт хугацаандаа эдгээр хөрөнгийн үнэ цэн эрс хүчтэй өсөх (“massively bullish”) нөхцөлийг бүрдүүлнэ гэж тэрбээр үзэж байна.