Биткойны сүлжээнд ирээдүйд тулгарч болзошгүй аюул, тухайлбал квантын компьютерын хүчин чадлыг ашигласан халдлагаас хэрэглэгчдийг хамгаалах шийдлийг Project Eleven төсөл танилцууллаа.

Энэхүү санаачилга нь квантын дараах криптографийн баталгаажуулалт (post-quantum cryptographic proof) хэмээх шинэ технологийг ашиглах юм. Ингэснээр ирээдүйд квантын компьютерын халдлагад өртсөн тохиолдолд ч Биткойн эзэмшигчид өөрийн хөрөнгөө эргүүлэн олж авах, өмчлөх эрхээ батлах боломжтой болох аж.

Квантын компьютер нь одоогийн криптографийн хамгаалалтыг эвдэх чадамжтай байж болзошгүй гэсэн болгоомжлол криптовалютын салбарт байсаар ирсэн. Q-Day буюу квантын технологийн дэвшил Биткойны аюулгүй байдалд нөлөөлөх үед хэрэглэгчдийн хөрөнгийг хамгаалах нь энэхүү төслийн гол зорилго юм. Одоогоор энэхүү аргачлал нь хэрэглэгчдэд хөрөнгөө эзэмшиж буйгаа нотлох замаар хохиролгүй үлдэх боломжийг олгохыг зорьж байна.