Олон улсад үймээн самуун, тогтворгүй байдал газар авч буй өнөө үед асуудлыг шударгаар шийдвэрлэх дэлхийн тэргүүлэгч гүрэн бий эсэх талаар асуулт урган гарч байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэрэв НАТО-гийн холбоотнууд батлан хамгаалах салбартаа хангалттай төсөв зарцуулахгүй бол тус улс тэднийг хамгаалахгүй хэмээн сүрдүүлсэн юм. Энэхүү мэдэгдэл болон шинээр тавьж буй худалдааны саад хоригууд нь АНУ дэлхийн манлайллын амбицаа хумиж, өөрийн бүс нутагт илүү төвлөрч байж болзошгүйг харуулж байна гэж эх сурвалжид дурджээ.
Энэ хүрээнд гаргасан улс орнуудын хүч чадлын 2027 оны төсөөлөлд эдгээр хүчин зүйлсийг харгалзан тооцоолсон бөгөөд БНХАУ өөрийн улсын хүч чадлыг дэлхийн манлайлал болгож чадах эсэх сэдэв хөндөгдөж байна.