АНУ болон Израилийн Ираны эсрэг дайнтай холбоотойгоор эрчим хүч болон түүхий эдийн үнэ тогтворгүй байгаа энэ үед БНХАУ-ын үйлдвэрлэгчийн үнийн өсөлт наймдугаар сард хурдассан байна. Үүний зэрэгцээ тус улсын хэрэглээний инфляц мөн эргэн сэргэжээ.

БНХАУ-ын Үндэсний статистикийн хорооноос (NBS) лхагва гарагт танилцуулсан мэдээллээр, тус улсын үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI) өнгөрсөн сард өмнөх оны мөн үеэс 3.8 хувиар өссөн байна. Энэ нь долоодугаар сард 3.5 хувь байсантай харьцуулахад нэмэгдсэн дүн юм.

Энэхүү үзүүлэлт нь санхүүгийн мэдээллийн "Wind" үйлчилгээний байгууллагаас явуулсан санал асуулгад оролцсон эдийн засагчдын таамаглаж байсан 3.6 хувийн төсөөллийг давсан байна.